研究合作Khovd branch school of National University of Mongolia

ХОЙД НУТАГ ДЭВСГЭРИЙН ХОЛБОО, КОНСОРЦИУМУУДЫН ОЛОН УЛСЫН ФОРУМ 2023 ОНЫ 4-Р САРЫН 20-22 ТОМСК, ОХУ (SECNET БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДЛАХ СИБИРИЙН СҮЛЖЭЭНИЙ 8 ДАХЬ УДААГИЙН СЕМИНАР)


ХОЙД НУТАГ ДЭВСГЭРИЙН ХОЛБОО, КОНСОРЦИУМУУДЫН ОЛОН УЛСЫН ФОРУМ 2023 ОНЫ 4-Р САРЫН 20-22 ТОМСК, ОХУ (SECNET БАЙГАЛЬ ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДЛАХ СИБИРИЙН СҮЛЖЭЭНИЙ 8 ДАХЬ УДААГИЙН СЕМИНАР) 2023 оны 4 сарын 20-22 өдрүүдэд ОХУ-ын Томск хотод Үндэсний судалгааны Томскийн Улсын их сургуульд Хойд нутаг дэвсгэрийн холбоо, консорциумуудын Олон улсын форум боллоо.


Форумд оролцогчид дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, сорилт, Арктик болон хойд нутгийн нутаг дэвсгэрийн хөгжил, соёл иргэншлийн шилжилтийн эрин үеийн тогтвортой хөгжил, амьдралын чанар, хүн төрөлхтний ирээдүйг хамгаалахад шинжлэх ухааны олон талт үүрэг зэрэгтэй холбоотой үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийн хэлбэрээр танилцууллаа.


Форумын хүрээнд 2022 оны 8 сард МУИС-ийн Ховд салбар сургууль хамтын ажиллагааны санамж бичиг зурсан SecNET-байгаль орчны өөрчлөлтийг судлах Сибирийн сүлжээний 8 дахь удаагийн семинар болж өнгөрлөө.

res1.jpg

res Форумын нээлт. 2023 оны 4 сарын 20


Форумын хүрээнд "СИБИРИ БА ГУРАВ ДАХЬ ТУЙЛ" хэлэлцүүлэгт МУИС-ийн Ховд салбар сургуулийн Газарзүй, Геологийн тэнхмийн багш Доктор Д. Отгонбаяр “Изменения климата и ледников Монгольского Алтая, их последствия для жизни человека и экологии окружающих среды” сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцлоо.

res2.jpg

resresres Хэлэлцүүлэг, форумын үйл ажиллагааны явцад Томскийн их сургуулийн судлаачидтай хамтран Олон улсын оюутан залуусын 2023 оны 6 сард “Ландшафт-Экологийн зуны сургалт”-ыг Орос Алтайд, 2023 оны 5 сард болон 7-8 саруудад Монгол Алтайд мөсөн голын масс-балансын болон ландшафтын судалгааны чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

未查询到任何数据!